Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-352

1 дугаар зүйл.
Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт:

22.1.6.

энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

2/

57 дугаар зүйлийн 57.17 дахь хэсэг:

57.17.

Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь заалт, тайлбарын дугаарыг 22.1.7 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.