huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-355
Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶33.4. Бараа, бүтээгдэхүүн, ашигт малтмалыг үйлдвэрлэл, борлуулалт, импорт, экспортын үе шат бүрээр цахим төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг, гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ба бүртгэхтэй холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.