Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-364

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтарч гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн улсын байцаагчид мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг улсын байцаагч гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.