Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хог Хаягдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-367

1 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн улсын мэргэжлийн хяналтын гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн эрх бүхий мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, улсын гэж, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.