Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-370

1 дугаар зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн , мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.