Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Геодези, Зураг Зүйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-373

1 дугаар зүйл.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.2.

Геодези, зураг зүйн улсын хяналтыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.