Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-381

1 дугаар зүйл.

Усан замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

18.1.

Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын болон улсын мэргэжлийн хяналтын гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.