huuli-nemelt
Органик Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОрганик Хүнсний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-389
Органик хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын мэргэжлийн хяналтын гэснийг тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн , тухай бүр шинэчлэн мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ гэснийг эрхлэн хөтөлнө гэж тус тус өөрчилсүгэй.
Органик хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “байгууллага болон мэргэжлийн хяналтын” гэснийг, 10.7.2 дахь заалтын мэргэжлийн хяналтын байгууллага болон гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.