huuli-nemelt
Согтууруулах Ундааны Эргэлтэд Хяналт Тавих, Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСогтууруулах Ундааны Эргэлтэд Хяналт Тавих, Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-393
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, гэснийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн гэж, 5.4 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн Мэргэжлийн хяналт гэснийг Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.