Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Түүхий Эд, Бүтээгдэхүүнийг Улсын Хилээр Нэвтрүүлэх Үеийн Хорио Цээрийн Хяналт, Шалгалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-396

1 дугаар зүйл.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд гэснийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын улсын мэргэжлийн хяналтын гэснийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.