huuli-nemelt
Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТаримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-399
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 5.6 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны гэснийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий гэснийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, гэж, 28 дугаар зүйлийн 28.15 дахь хэсгийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны гэснийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.