huuli-nemelt
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-402
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын , мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.