Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Дархлаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дархлаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дархлаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-403

1 дугаар зүйл.

Дархлаажуулалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “холбогдох эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага” гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын улсын алба гэснийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.