Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-407

1 дугаар зүйл.

Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “холбогдох хяналтын” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн холбогдох хууль, хяналтын гэснийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Эрүүл ахуйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн хяналт, гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.