huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-410
Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶37.1. Боловсролын хяналт шалгалтыг хуульд заасны дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын мэргэжлийн хяналтын байгууллагын гэснийг боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.