huuli-nemelt
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-416
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶32.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын мэргэжлийн хяналтын байгууллагаар гэснийг улсын байцаагчаар гэж, 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг улсын байцаагч гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн гэснийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.