huuli-nemelt
Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-420
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн мэргэжлийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн хяналтын байгууллага гэснийг хяналтыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гэж өөрчилсүгэй.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсгийн , шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 24.7-д заасан мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргах гэснийг хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.