Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-422

1 дугаар зүйл.

Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн мэргэжлийн хяналтын гэснийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.