huuli-nemelt
Төрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Хэмнэлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-435
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн төв байгууллага гэсний дараа , Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага гэж нэмсүгэй.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.15 дахь заалтын мэргэжлийн хяналтын гэснийг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.