Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-11-11, Улаанбаатар22-ne-445

1 дугаар зүйл.
Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 4.1.56 дахь заалт:

4.1.56.

“гүйцэтгэлд суурилсан санхүүжилт” гэж хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүн, төрийн үйлчилгээний чанар зэрэг гарцын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нийт дүнгээр нь төлөвлөж, хуваарилахыг.

2/

29 дүгээр зүйлийн 29.3.6 дахь заалт:

29.3.6.

тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх.

3/

33 дугаар зүйлийн 33.2.10 дахь заалт:

33.2.10.

энэ хуулийн 33.2.6-д заасан төслийн код нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдаж үүсгэснээс хойш тухайн төсөл, арга хэмжээ хэрэгжиж дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.’’

4/

46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг:

46.6.

Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагад энэ хуулийн 44.5.1, 46.3 хамаарахгүй.

5/

47 дугаар зүйлийн 47.1.8 дахь заалт:

47.1.8.

гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын олсон нэмэлт орлого.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтын ‘‘хүчин чадал,’’ гэсний дараа ‘‘төслийн код,’’ гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Төсвийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

29 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалт ‘‘29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж, дуусгах;’’

2/

29¹ дүгээр зүйлийн 29¹.2.2 дахь заалт

29¹.2.2.барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх;

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.