huuli-nemelt
Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-458
Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶6.4. Авто замын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.
Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.