huuli-nemelt
Барилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБарилгын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-461
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.1.24 дэх заалт нэмсүгэй:
¶33.1.24. барилгын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.24 дэх заалтын дугаарыг 33.1.25 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.