huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-462
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.1.28 дахь заалт нэмсүгэй:
¶28.1.28. боловсролын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.28 дахь заалтын дугаарыг 28.1.29 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.