Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-465

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.30 дугаар зүйл нэмсүгэй:

10.30 дугаар зүйл.:
10.30.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль зөрчих 1.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн санхүүжилт, төсвийн мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд нь хүргүүлээгүй бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 28.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй хуулийн этгээдээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.