huuli-nemelt
Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-471
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.23 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.4.23. төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай бүрд хувийн хэвшлийн түншлэгч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, түншлэлийн зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээлэл;
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалтын концесс, гэснийг хассугай.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.