huuli-nemelt
Соёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСоёлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-473
21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь заалт:
2/¶21.1.12. соёлын салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэг:
¶26.5. Соёлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна.
Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь заалтын дугаарыг 21.1.13 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.