huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-475
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг Газрын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар зохицуулна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын концессын гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн концессийн гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.