Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-478

1 дугаар зүйл.
Хог хаягдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалт:

8.1.15.

хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих.

2/

9 дүгээр зүйлийн 9.3.13 дахь заалт:

9.3.13.

хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

3/

41¹ дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх “41¹.1.Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, төрөлжүүлэн ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлж болно. 41¹.2.Хог хаягдлын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар зохицуулна.”

2 дугаар зүйл.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.13 дахь заалтын дугаарыг 9.3.14 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.