huuli-nemelt
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЧөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-483
Чөлөөт бүсийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн гэрээний үндсэн дээр гэсний дараа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр гэж нэмсүгэй.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн концессын гэснийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.