Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-12-09, Улаанбаатар22-ne-485

1 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.19 дэх заалт нэмсүгэй:

6.1.19.

эрчим хүчний салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, холбогдох байгууллагад төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.