huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-09, Улаанбаатар22-ne-486
Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.1.15. эрүүл мэндийн салбарт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.8, 17.11.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.