Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-453

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1.30 дахь заалт нэмсүгэй:

5.1.30.

“даатгагчийн баталгаа” гэж Даатгалын тухай хуулийн 4.1.13-т заасныг.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.8, 5.1.17 дахь заалтын банкны баталгаа, гэсний дараа даатгагчийн баталгаа, гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

20.2.

Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны болон даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, гадаадын хуулийн этгээд Монгол Улсын буюу гадаадын банкны баталгаа, Монгол Улсын буюу гадаадын даатгагчийн баталгаа, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.

2/

43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэг:

43.7.

Гүйцэтгэгч энэ хуулийн 43.6-д заасан үүргээ банкны баталгаа, даатгагчийн баталгаа, Засгийн газрын бондоор баталгаажуулж болох бөгөөд ийнхүү баталгаажуулсан тохиолдолд захиалагч барьцаалсан мөнгийг уг баталгаанд заасан дүнтэй тэнцэх хэмжээгээр урьдчилан олгоно.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.