Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-454

1 дугаар зүйл.
Даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

61 дүгээр зүйл:

61 дүгээр зүйл.Даатгагчийн бусад үйл ажиллагаа
61.1.

Даатгагч нь энэ хуулийн 4.1.1-д зааснаас гадна холбогдох этгээдээс бусад этгээдэд дараах даатгагчийн баталгаа, батлан даалт гаргаж болно:

61.1.1.

орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт;

61.1.2.

хүн, хуулийн этгээд хоорондын ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах харилцаанд;

61.1.3.

хуулиар хориглоогүй бусад харилцаанд.

61.2.

Даатгагчийн баталгаа гаргахад Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасныг баримтална.

61.3.

Энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

2/

4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт:

4.1.13.

“даатгагчийн баталгаа” гэж даатгагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь даатгагчид төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн хэлцлийг ойлгоно.

3/

14 дүгээр зүйлийн 14.2.22 дахь заалт:

14.2.22.

энэ хуулийн 61.1 дэх хэсэгт заасан даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.