Нүүр ›
huuli-nemelt ›
2022 ›
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-23, Улаанбаатар22-ne-457
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 112.1.5 дахь заалт нэмсүгэй:
¶112.1.5. Засгийн газар, Монголбанкнаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаан;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь заалтын дугаарыг 112.1.6 гэж өөрчилсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтын , арбитрын гэснийг хассугай.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.