Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-489

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

111.3.

Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн Шүүхийн гэснийг Шүүх гэж, 63 дугаар зүйлийн 63.1.7 дахь заалтын нэр хүндэд гэснийг нэр хүнд, сэтгэцэд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.