huuli-nemelt
Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-23, Улаанбаатар22-ne-493
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 25.8.9 дэх заалт нэмсүгэй:
¶25.8.9. хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах;
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9 дэх заалтын дугаарыг 25.8.10 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.