huuli-nemelt
Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗахиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-12-23, Улаанбаатар22-ne-494
84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэг:
2/¶84.5. Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1-д заасан тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзана.
102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэг:
¶102.3. Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн Шүүхийн гэснийг Шүүх гэж өөрчилсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсгийн шинжээч, гэснийг хассугай.
Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.