Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-496

1 дугаар зүйл.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 5.1.55, 5.1.56 дахь заалт:

5.1.55.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээ үзүүлэх;

5.1.56.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох.

2/

20 дугаар зүйлийн 20.1.6, 20.1.7 дахь заалт:

20.1.6.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500 000-800 000 төгрөг;

20.1.7.

энэ хуулийн 20.1.6-д заасан зөвшөөрлийн хугацааг сунгахад 400 000-600 000 төгрөг.

3/

20¹ дүгээр зүйл.

20¹ дүгээр зүйл.Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
20¹.1.

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

20¹.1.1.

ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 120 000-180 000 төгрөг;

20¹.1.2.

хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 45 000-60 000 төгрөг;

20¹.1.3.

лабораторид ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 15 000-20 000 төгрөг;

20¹.1.4.

лабораторид бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 8 000-16 000 төгрөг;

20¹.1.5.

лабораторид ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;

20¹.1.6.

хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;

20¹.1.7.

хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 3 000-8 000 төгрөг;

20¹.1.8.

гадаадын иргэн, харьяалалгүй хүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 800 000-1 000 000 төгрөг;

20¹.1.9.

шарил дахин шинжлэх буюу эксгумацид хийхэд 300 000-500 000 төгрөг;

20¹.1.10.

хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 300 000-500 000 төгрөг;

20¹.1.11.

эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх боломжгүй 18, түүнээс дээш настай байсан хүний цогцост шинжилгээ хийхэд 60 000-80 000 төгрөг;

20¹.1.12.

иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 20 000-30 000 төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 10 000-15 000 төгрөг;

20¹.1.13.

цогцос зориулалтын машинаар тээвэрлэхэд километр тутамд 5 000 төгрөг.

4/

41 дүгээр зүйлийн 41.4.17-41.4.19 дэх заалт:

41.4.17.

хүний бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд;

41.4.18.

амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэнд шүүх шинжилгээ хийхэд; 41.4.19.18 насанд хүрээгүй хүний шүүх шинжилгээг хийхэд.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 14-20 дугаар зүйл гэснийг 14, 15, 16, 17, 18, 19, 20, 20¹ дүгээр зүйл гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.