Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-497

1 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийн сургалтын гэсний дараа байгууллага болон шүүх шинжилгээний гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.