Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-502

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 18 дахь заалт нэмсүгэй:

18/

хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн хохирол учирсныг гэсний дараа шүүх шинжилгээний байгууллага, эсхүл гэж, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “байгаль орчны” гэсний дараа “болон хууль зүйн” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн “хохирлыг” гэсний дараа “шүүх шинжилгээний байгууллагаар, эсхүл” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 18 дахь заалтын дугаарыг 19 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын , хохирол гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.