Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-504

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийн Шинжээч гэсний дараа Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.4 болон гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

55.2.

Дараах хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ:

55.3.

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө.

3 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн Шүүхийн гэснийг Шүүх гэж, 44 дүгээр зүйлийн 44.2.9 дэх заалтын шинжээчийг гэснийг үнэлгээчнийг гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.