Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-12-23, Улаанбаатар22-ne-509

1 дугаар зүйл.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт:

3.1.12.

уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан үйл ажиллагаа;

2/

6 дугаар зүйлийн 6.1.14, 6.1.15 дахь заалт:

6.1.14.

уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

6.1.15.

уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.

3/

6 дугаар зүйлийн 6.2.10 дахь заалт:

6.2.10.

уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааны чиглэлээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан.

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын дугаарыг 3.1.13 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.