Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-01-31, Улаанбаатар22-ne-003

1 дугаар зүйл.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.2.

Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэснийг нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны гэснийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.