huuli-nemelt
Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-15, Улаанбаатар22-ne-006
Тагнуулын байгууллагын тухай хуульд доор дурдсан агуулгатай 13² дугаар зүйл нэмсүгэй:
¶13² дугаар зүйл.Цэргийн тагнуулын байгууллага ¶13².1. Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.
¶13².2. Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.
¶13².3. Цэргийн тагнуулын байгууллагын даргыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга томилно.
¶13².4. Цэргийн тагнуулын байгууллагын дүрэм, ажиллах журмыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.
¶13².5. Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.1. Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо нь тагнуулын төв байгууллага /цаашид “Тагнуулын ерөнхий газар” гэх/, түүний төв, орон нутаг дахь салбар, нэгж болон цэргийн тагнуулын байгууллагаас бүрдэнэ.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн Цэргийн болон хилийн гэснийг Хилийн гэж өөрчилсүгэй.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “цэрэг-стратегийн тагнуул,” гэснийг, мөн зүйлийн 10.10.6 дахь заалтын цэрэг-стратегийн болон гэснийг тус тус хассугай.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.