huuli-nemelt
Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-15, Улаанбаатар22-ne-008
9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт:
2/¶9.1.8. цэргийн тагнуулын байгууллага нь олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдлыг судалж, Монгол Улсад учирч болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдлагыг хангах.
12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт:
¶12.1.3. олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн байдал, үүсэж болзошгүй цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбоотой мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангахад чиглэсэн хилийн чанадад явуулах цэргийн тагнуулын ажиллагаа;
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн Гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагааг тагнуулын байгууллага гэснийг Гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл ажиллагааг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6 дахь заалтын дугаарыг 12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.1.7 гэж тус тус өөрчилсүгэй.
Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын цэрэг-стратегийн болон гэснийг хассугай.
Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.