huuli-nemelt
Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-014
Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 16.1.6 дахь заалт нэмсүгэй:
¶16.1.6. Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулах.
Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2, 8.2.3 дахь заалтын нийслэлийн гэсний өмнө аймаг, гэж тус тус нэмсүгэй.
Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.1.5. агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргах, хяналт тавих.
Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалтын эрчим хүчний гэснийг эрчим хүч, хийн түлшний гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.3, 15.6 дахь хэсгийн Нийслэлийн гэснийг Аймаг, нийслэлийн гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж тус тус өөрчилсүгэй.