huuli-nemelt
Аялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАялал Жуулчлалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-015
18 дугаар зүйлийн 18.2.5-18.2.8 дахь заалт:
2/¶18.2.5. байгаль, түүх, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хадгалж хамгаалах;
¶18.2.6. аялал жуулчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, түгээх, статистик мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх;
¶18.2.7. орон нутагт аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг зохион байгуулах;
¶18.2.8. харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагаанаас үүсэх сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга хэмжээ авах.
18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг:
¶18.3. Сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶18.3.1. Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх;
¶18.3.2. нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах, байгаль, түүх, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, сурталчлах;
¶18.3.3. жуулчинд үйлчилгээ үзүүлэгч иргэнийг бүртгэх, аялал жуулчлалын мэдээллийн санг бүрдүүлэх, хадгалах, хамгаалах, түгээх, статистик мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад хүргүүлэх.
Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтын тогтоосон гэсний дараа нөөц, даац, гэж нэмсүгэй.
18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт:
2/¶18.1.4. орон нутгийн байгаль, түүх, соёл, аялал жуулчлалын онцлогт тохируулан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг баталж, гүйцэтгэлд хяналт тавих.
18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалт:
¶18.2.3. орон нутгийн байгаль, түүх, соёл, аялал жуулчлалын онцлогт тохируулан аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах;
Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, мөн зүйлийн 18.2 дахь хэсгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн гэснийг Аймаг, нийслэлийн гэж тус тус өөрчилсүгэй.