Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-022

1 дугаар зүйл.

Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны гэснийг сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.