Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-027

1 дугаар зүйл.

Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.

Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж, хими, биологийн бодисын хортой нөлөөллөөс хамгаалах, хорио цээр тогтоох ажлыг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

2 дугаар зүйл.

Байгалийн ургамлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр, гэснийг сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэж, 71 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн улсын төсвөөс гэснийг улсын болон орон нутгийн төсвөөс гэж, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тогтооно. гэснийг тогтоож, хэрэгжилтийг хянана. гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дүүрэг, баг, гэснийг баг, дүүрэг, гэж тус тус өөрчилсүгэй.