Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-053

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 8 дахь хэсэг нэмсүгэй:

8.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 15.30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.